Монгол

Хүндэт ноён/хадагтай танаа,

Таньд “Нью Ветус” ХХК компанийг танилцуулах гэж байгаадаа таатай байна. Миний бие уг компанийн үүсгэн байгуулагч төдийгүй одоогийн байдлаар цорын ганц ажилтан нь билээ. Манай компанийн гол зорилго нь үйлчлүүлэгч болон гэрээлэгч талуудад геофизикийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэхэд оршино. Геофизикийн салбарт мэргэшсэн операторчны хувьд сеисмикийн чанарын хяналт болон газрын тосны ангийн дарга, нүүрс, уран, алт-зэс болон бусад эрдэс баялгийн нөөцийн олборлолтын үйлчилгээг та бүхэнд санал болгож байна. Миний бие өмнө нь геофизикийн төслийн ажлуудыг Монгол, Казаксан, Индонез, Турк, Косово болон Канад улсуудад хийж гүйцэтгэж байсан туршлагатай. Манай компани нь орчин үеийн тоног төхөөрөмжтэй ажиллах болон олон улсын өрсөлдөөнтэй нөхцөлд дэлхийн стандартад нийцсэн тайлангуудыг хийц гүйцэтгэхдээ мэргэшсэн билээ. Таньд доорхи дурьдсан ажил, үйлчилгээнүүдийг санал болгох гэж байгаадаа таатай байна. Эдгээрээс та олон салбарыг нэгтгэсэн цогц үйлчилгээ болон уурхайд чанарын хяналтын үйлчилгээг аль алинийг нь ч авч болно.

Геофизикийн  олборлолтын талбайн нэмэлтүүд ажлууд болох:

  • Эх газар дээрх 2н хэмжээст болон 3н хэмжээст сейсмик судалгаа болон чичирхийллийн нөөцийн төрөл, өрмийн цооногийн бичилтийн ажил, цахилгаан, хүндийн хүчний судалгааны ажил, электро-магнетик судалгаа мөн бусад төрлийн гадаргын геофизикийн судалгаанд чанарын хяналт болон чанарын хяналтын баталгаажилт хийх;
  • Геофизикийн ажлын багийг удирдан чиглүүлэх;
  • Орд газар дээр ажиллаж байгаа багийг үйл ажиллагаа болон олон хэлний Орос, Англи, багахан Монголоор ярьдаг,  туршлагатай инженерийн багийн хамт ажилд нь түлхэц үзүүлэхүйц удирдан зохион байгуулан хамтран ажиллах, боловсрлуулалт сайтай тайлан болон мэдээлэл дээр боловсруулах нөөц боломж;
  • Монголын хөдөө газрын зам болон аж ахуйг мэдэх багийг бөглүү газар луу хамт зааварчлан авч явах;

Өгөгдлийг боловсруулалт, тайлан гаргах, түүнийг боловсруулах

  • Мэргэжлийн мэргэжлийн географикийн мэдээллийн систем геофизикийн судалгааны техникийн загварчлал, төлөвлөлтийг хийх, зураглал хийх;
  • Цооногийн өрмийн бичилт, цахилгаан, хүндийн хүчний төвийн, радиометрийн болон бусад олон төрлийн судалгааны өгөгдлүүдийг боловсруулах;
  • Геофизикийн ажлын дагуух логистикийн тайланг гаргах;

 

 

Маркетинг, мэргэжлийн зөвлөхийн болон дундын зуучлалын үйлчилгээ

  • Монгол болон Орост бизнес эрхлэхэд зөвлөх, удирдлагын төлөвлөлт болон эхлэлийн маркетингийн үйл ажиллагаанд туслах;
  • Монгол, Орос, Хятад улсуудын хооронд шаардлагатай байгаа бизнесийн хамтрагч олж өгч туслах;
  • Геологи болон геофизикийн салбарт ажиллах хүний нөөцийн зуучлалын үйлчилгээ;
  • Геофизикийн тоног төхөөрөмжийг худалдан авах, суурьлуулахад туслах;

Үндсэн нөхцлүүд

  • Ажил эхлэхээс өмнө талууд заавал гэрээ хийн, түүн дээрээ гарын үсэг зурж баталгаажуулсан байх;
  • Ажиллах эрхийн виз шаардлагатай (Монгол, Орос улсаас бусад);
  • Орд газрын ашиглалтын лицензтэй байх шаардлагатай;
  • Үндсэн нөхцөл дээр үндэслэн бусад бонус, зуучлалын хөлс  бодогдоно;
  • Зуучлал нь төлбөртэй үйлчилгээ;

Дээр дурьсан зүйлст нэмэлт өөрчлөгдөж болох ба хамгийн гол нь миний ажлын гол зорилго нь таны олборлолт болон төсвийн хэмнэх гэсэн туйлын хүсэлтэй нь үнэн болно.

Асууж лавлах болон шаардлагатай тохиолдолд  +976 9974 4975, +79298402275 утсаар холбогдоно уу эсвэл энэ гэсэн цахим шуудангаар харилцана уу

 

Хүндэтгэсэн,

Евгений Прыгов

 

 

Powered by WordPress